Монгол улсын ерєнхийлєгчєвєр монголдайлчилж монгол улсын соёлын єдрvvдийн арга хэмжээнд оролцлоо 蒙古国总统访问内蒙古并参加蒙古国文化周活动
    Монгол улсын Ерєнхийлєгч Цахиагийн элбэгдорж БНХАУ-ын дарга хv жиньтаогийн урилгаар,4-р сарын 28-ны єдєр  БНХАУ-д хvрэлцэн ирж тєрийн айлчлалт хийж,Шанхайн дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцов.5-р сарын 1-3-ны єдрvvдэд,Монгол улсын Ерєнхийлєгч Цахиагийн элбэгдорж монгол улсын тєлєєлєгчдийг тэргvvлж ЄМЄЗО-нд айлчилж,монгол улсын соёлын єдрvvдийн арга хэмжээнд оролцов.
    5-р сарын 2-ын vдээс ємнє,монгол улсын соёлын єдрvvдийн нээлтийн ёслол євєр монголын шинэ музейд ёслол тєгєлдєр болов.Монгол улсын Ерєнхийлєгч цахиагийн Элбэгдорж болон монгол улсын тєлєєлєгчдийн бvх бvрэлдэхvvн,БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд юй Хvн-яо болон гадаад харилцааны холбогдох хvмvvс,ХКН-ын ЄМЄЗ-ны хорооны нарийн бичгийн дарга,ємєзо-ны АТИХ-ын Байнгын хорооны дарга Хv чvньхуа,ХКН-ын єзо-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга,ЄЗО-ны дэд дарга рэнь Япин,ХКН-ын ємєзє-ны хорооны байнгын хорооны гишvvн,гvйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга фvтайзэн,ЄЗО-ны АТИХ-ын байнгын хорооны дэд дарга юнь шюмэй,ЄЗО-ны дэд дарга Лю Шиньлэ нар нээлтийн ёслолд оролцов.Монгол улсын Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яамны дэд сайд ч.куланда болон ХКН-ын ЄМЄЗО-ны хорооны байнгын хорооны гишvvн бєгєєд суртал ухуулгын хэлтсийн дарга улаан нар тус тус vг хэлж,соёлын єдрvvдийн нээлтийн ёслолын тууз хайчлав.ХКН-ын ЄЗО-ны хорооны тамгын газар,гадаад хэргийн алба,хэвлэл мэдээллийн алба,соёлын танхим,боловсролын танхим шинжлэх ухаан технологийн танхим зэрэг байгууллагын хариуцлагатан болон монгол улсаас Хєх хотод суугаа Ерєнхий консул нар соёлын єдрvvдийн аргахэмжээнд оролцов.Дараа нь ЄЗО-ны удирдлага нар бараа болсон байдалд Ц.Элбэгдорж,монгол улсын гэрэл зургийн vзэсгэлэн,Євєр монголын уран зургийн vзэсгэлэн,Євєр монголын шинэ музейн тал нутгийн жавхаа,тал нутгийн тэнгэрлэг хєвvvн,дээд эртний дэлхийн vзсгэлэнг сонирхов.монгол улсын соёлын єдрvvдийн арга хэмжээ 5-р сарын 2-6-ны єдрvvдэдХєх хотноо болж,ЄМЄЗО-ын ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба,монгол улсын боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам хамтран зохион байгуулав.Энэ нь монгол улс Євєр монголд анх удаа соёлын єдрvvдийн арга хэмжээ зохиож байгаа явдал юм.Орой нь,Монгол улсын соёлын єдрvvдэд зориулсан хvндэтгэлийн концерт улаан театртёслол тєгєлдєр тоглож,монгол улсын тєлєєлєгчдийн бvх бvрэлдэхvvн,БНХАУ-аас монгол улсад суугаа онц бєгєєд бvрэн эрхт элчин сайд болон гадаад харилцааны яамны холбогдох хvмvvс,ЄЗО-ны удирдлага нар,Хєх хотын vзэгчид тvмэнтэй хамт монгол улсын уран бvтээлчдийн авьяалаг тоглолтыг сонирхов.Соёлын єдрvvдийн хугацаанд,Євєр монголын олон газрын vзэгчид гэрэл зургийн vзэсгэлэн,уран сайхны кино болон дуу бvжгийн концертын тоглолт зэрэг урлагийн хэлбэрээр монгол улсын vзэсгэлэнт байгаль,vндэстний зан vйлийн соёлын мэдэрч,монгол улсын соёлын єдрvvдийн агуулгаар баян арга хэмжээнvvд нь бидэнд адил бус талаар монгол улсын соёлын татах хvчинтэйг мэдрvvлж,хоёр улсын ард тvмний соёлын талын ойлголцлыг зузаатгахад чухал ач холбогдолтой юм.монгол улсын хилийн аймгууд мєн энэ оны 7-р сард уран сайхны хамтлаг томилон ирvvлж,Євєр монголын урадын дунд хошуу,Дарханмуумянган холбоот хошуу,зvvн vзэмчин хошуу,шинэ барга баруун хошуудад тоглолт гаргах болно.
    Энэ хугацаанд,монгол улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж монгол улсын тєлєєлєгчдийг тэргvvлж,Євєр монголын олон газраар айлчлалт хийв.5-р сарын 2-ын єдєр,Ц.Элбэгдорж Хятад монголын бизнесийн уулзалтад оролцов.тэрээр уулзалтын vеэр хэлэхдээ,монгол хятадын засгийн газар хоёр орны эдийн засаг худалдааны харилцааг дээд хэмжээгээр анхаарч,хоср тал мал аж ахуй,мал аж ахуйн бvтээгдэхvvнийг гvнзгий боловсруулах,уул уурхайн баялгийг хєгжvvлж ашиглах зэрэг салбарт хамтын ажиллагаа єрнvvлэх хэтийн сайхан тєлєвтэй байна гэлээ.монгол улсын тєлєєлєгчид мєн ЄМИС-ийн монгол судлалын дээд сургуулийн монгол хэлний мэдээллийн тєв,монгол судлалын сурвалж бичгийн мэдээллийн тєлвийн ажил байдалтай танилцан,зарим мэргэжилтэн судлаачдын эрдэм шинжилгээний бvтээлийн танилцуулгыг нарийн сонсов.ЄМИС-ийн эрдэмтэн судлаачидтай ярилцах vеэр,Ц.Элбэгдорж хэлэхдээ,Євєр монгол монгол судлалын талаар маш сайн суурьтай,судалгааны тvвшин мєн єндєр,монгол хятад хоёр орны эрдэмтний давуу талыг хєгжvvлж,монгол судлалын талаар нягт хамтын ажиллагаа єрнvvлж,монгол судлалын симпозиум зохиохоор дамжуулж,хоср талын мэргэжилтэн судлаачид туршлага,бvтээл солилцох механизм байгуулахыг хvсэв.тэрээр мєн мэргэжилтэн судлаачид дэвшилтэт шинжлэх ухаан технологийн арга хэрэгслийг монгол судлалын судалгаанд хэрэглэж,судалгааны бvтээлийг олон хэлээр хэвлvvлж,нийтэд таниулж,судалгааны бvтээлийг нэн єргєн дэлгэрvvлэхийг хvсэв.монгол улсын тєлєєлєгчид мєн Євєр монголын Хєх хотын Вэйста салхин эрчим хvчний систем ХХК-ийн салхины сэнсний цехтэй танилцав.
    5-р сарын 3-ны єдєр,Монгол улсын тєлєєлєгчид Эрээн хотод хvрэлцэн ирэв.юй Хvн-Яо сайд даргалсан байдалд,Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж болон тєлєєлєгчдийн бvрэлдэхvvн ХКН-ын Эрээн хотын хороо,захиргааны ярилцлагад оролцон,хоёр тал эдийн засаг техникийн харилцаа,хамтын ажиллагаа,боомтын дэд бvтцийн бvтээн байгуулалт,хилийн худалдааны хєгжилийг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.Ц.Элбэгдорж хэлэхдээ,замын-vvд болон эрээн хот бол монгол хятад хоёр улсын сайн хєршийн найрамдлын харилцааны толь гэж хэлж болно,одоогоор хоёр улсын засгийн газар боомтын бvтээн байгуулалтыг дээд хэмжээгээр анхаарал хандуулж байгаа байдалд,хоёр тал нэгэнт тєлєвшєєд байгаа сайхан харилцааг цаашид эрчимжvvлж,харилцаа,хамтын ажиллагааны талаар нэн олон амжилт олохыг хvсэв.одоогоор монгол хятадын харилцаа хєгжлийн хамгийн сайн vедээ ирээд байгаа,энэ удаагийн айлчлалаар дамжуулж,монгол хятадын харилцааг цаашид хєгжvvлэн бэхжvvлж,монгол хятадын харилцаагшинэ шатанд гаргахад чухал vvрэг гvйцэтгэхийг ахиулахыг хvсье гэж илэрхийлэв.шилийнгол аймгийн Сєнєдийн баруун хошуугаар дайран єнгєрєх vеэр,Ц.Элбэгдорж Эрээн нуур сумын рашаант гацааны малчин Насан-уртынд зочилж,малчидтай элэгсэг дотно хууч хєєрєв.

Монгол улсын ерєнхийлєгч євєр монголд айлчилж монгол улсын соёлын єдрvvдийн арга хэмжээнд оролцлоо 蒙古国总统访问内蒙古并参加蒙古国文化周活动