| Саяхан,Хятад монголын хамтарсан Монгол ардын уртын дууны хээрийн шинжилгээ хийж,талуудын эрдэмтэд ЄМЄЗО-ны монгол ардын уртын дууны 13 хэв намбаатай бvс нутгаас 226 бадаг монгол ардын уртын дуу болон их хэмжээний видео бичлэг зэрэг холбогдох материал цуглуулжээ.Энэ удаа голцуу Хєлонбуйр,Тvнляо,шилийнгол,Ордос,Алшаа зэрэг 5 аймаг хотын 16 хошуу шяньд 22 хоногийн хугацаатай хээрийн шинжилгээ хийсэн байна.Хятад монгол хоёр улсын эрдэмтэн судлаачид тєлєєлєх чанартай уран бvтээлчдээс тусгай сурвалжлага авахаас гадна бас ярилцлага,тоглолт хийх хэлбэрээр газар дээр нь танилцаж,120 мянган км аялж,420 гаруй монгол ардын уртын дууны уран бvтээлчдийг сурвалжилснаар 84 цагийн видео бичлэг,62 цагийн дууны бичлэг,10 мянга гаруй гэрэл зургийн материалтай болсон байна,Хээрийн шинжилгээний хэсэг бас тухайн нутгийн соёлын ордон,vндэстэн шашин шvтлэгийн хэрэг эрхлэх зєвлєл,номын сан,археологийн газар болон малчин айлтай танилцаж,монгол vндэстний хувцас гоёлын гэрэл зургийг 800 гаруй татаж цуглуулжээ. |